
Линк зочид буудал нь Дархан хотын зүрхэн хэсэгт байрладаг ба бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр ирж буй зочдын тав тухыг хангах өндөр зэрэглэлийн буудал юм.

Линк зочид буудал нь стандарт өрөөнөөс дээд зэрэглэлийн өрөө хүртэлх 9 төрлийн нийт 50 өрөө бүхий 98 ортой. Өрөө бүр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.